Монголын сагсан бөмбөгийн спортын түүхэнд дахин нэг түүхэн хуудас нэмэгдлээ. ФИБА-гаас 2025 оны Азийн эмэгтэйчүүдийн аварга шалгаруулах тэмцээний B дивизонд өрсөлдөх багуудыг зарлахдаа Монгол Улсын эмэгтэй шигшээ багт албан ёсоор оролцох эрхийг олгожээ.
Тус тэмцээн 2025 оны долдугаар сарын 13-20-нд БНХАУ-ын Шэнжэн хотод зохиогдох бөгөөд нийт 8 баг өрсөлдөх юм. Монгол Улс нь Зүүн бүсийн урьдчилсан шатны тэмцээнийг амжилттай зохион байгуулж, хэсэгтээ 2-р байр эзэлсэн. ФИБА Азийн зүгээс Монголын Сагсан Бөмбөгийн Холбооны бүс нутгийн тэмцээнүүдэд оруулсан идэвхтэй хувь нэмэр, зохион байгуулалтын өндөр түвшинг үнэлэн Монголын багт оролцох эрх олгосон байна. Үүнтэй зэрэгцэн талархлын захидал мөн ирүүлжээ.
2025 оны B дивизоны оролцогчид:
-
Chinese Taipei — Зүүн Азийн бүсийн аварга
-
Энэтхэг — Өмнөд Азийн бүсийн аварга
-
Казахстан — Төв Азийн бүсийн аварга
-
Иран — Баруун Азийн бүсийн аварга
-
Күүк арлууд — Номхон далайн бүс
-
Таити — Номхон далайн бүс
-
Монгол — FIBA-гийн урилгаар
-
Тайланд — FIBA-гийн урилгаар
Монголын Сагсан Бөмбөгийн Холбоо нь бүс нутгийн спортын хөгжилд оруулж буй хувь нэмрээ ийнхүү олон улсын түвшинд баталлаа. Ирэх жилийн энэ чухал тэмцээнд Монголын эмэгтэй баг эх орноо төлөөлөн өрсөлдөх болсонд бахархаж байна.