Dark Light
Спорт | 2025-04-24

АЗИЙН 3.3 БҮСИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Монголын шатрын холбоо болон Азийн шатрын холбоо хамтран 2025 оны дөрөвдүгээр сарын 22-ны өдрөөс тавдугаар сарын 2-ны өдрүүдэд Дэлхийн цомын тэмцээнд оролцох эрх олгох Азийн 3.3 бүсийн аварга шалгаруулах тэмцээнийг Монгол Улсад зургаан жилийн дараа хоёр дахь удаагаа хүлээн авч зохион байгуулах гэж байна. Энэ удаагийн тэмцээнд Монгол, Филиппин, Сингапур, Хонконг, Вьетнам, Малайз, Индонез гэсэн Ази тивийн шилдэг долоон орон оролцоно.
Тэмцээний нээлтийн ёслолын үйл ажиллагаанд Азийн шатрын холбооны УЗ-ийн гишүүн, Азийн 3.3 бүсийн ерөнхийлөгч, Их мастер Адианто Утут, МШХ-ны ерөнхийлөгч Г.Занданшатар, УИХ-ын гишүүн, МШХ-ны дэд ерөнхийлөгч Ж.Галбадрах, ЗГХЭГ-ын дэд дарга, МШХ-ны дэд ерөнхийлөгч Б.Саруул, Бүгд Найрамдах Ардчилсан Вьетнам улсаас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Нүен Туан Тан, Филиппин улсаас Монгол улсад суугаа өргөмжит консул С.Энхзул, Хонконгийн шатрын холбооны ерөнхийлөгч, тэмцээний ерөнхий шүүгч КК Чан, МШХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч Х.Батчулуун, МШХ-ны дэд ерөнхийлөгч, тэмцээний ивээн тэтгэгч Ж.Одонтуул, ОУ-ын шатрын холбооны Глобал бодлогын зөвлөлийн гишүүн, МШХ-ны Фиде төлөөлөгч, эмэгтэй Их мастер А.Энхтуул, МШХ-ны ерөнхийлөгч асан Э.Гурванбаатар нарын хүндэт зочид оролцлоо. Мөн МШХ-ны ЕНБД Б.Наранбаатар, МШХ-ны ерөнхийлөгчийн зөвлөх Ц.Батсайхан, Ази тивээс төрсөн анхны Их мастер Южин Торре, Монгол улсаас төрсөн анхны Азийн бүсийн аварга, ОУМ Л.Мягмарсүрэн, Монгол улсаас төрсөн Азийн бүсийн анхны эмэгтэй аварга, МУГБ, эОУМ С.Хандсүрэн, МУГТ, ОУМ П.Жигжидсүрэн, 2023 оны Азийн бүсийн аварга, Их мастер С.Билгүүн, УЗ-ийн гишүүд, тэмцээнд оролцогчид, дасгалжуулагч, эцэг эхчүүд нарын зочид төлөөлөгчид байлцав.
Энэ үеэр Азийн 3.3 бүсийн ерөнхийлөгч Адианто Утут хэлсэн үгэндээ Ази тивд манай 3.3 бүсэд Зүүн Тимороос эхлээд Япон хүртэл 17-н улс багтдаг бөгөөд нийт 700-н сая хүн амтай гэж хэлж болно. Иймд бид олуулаа Ази тивдээ хамгийн хүчирхэг шатрын бүс болох боломжтойг бидний өсвөр үе, залуучууд болон ахмад шатарчдын сүүлийн жилүүдэд гаргаж буй амжилт нотолж байна. Дэлхийн цомын тэмцээний эрх олгох Ази тивдээ нэр хүндтэй уг тэмцээнийг эх орондоо хүлээн авч хариуцлагатайгаар зохион байгуулж буй Монгол улсад чин сэтгэлийн халуун баяр хүргэж байна. хэмээн дурдав.
Хоёр жилд нэг удаа зохион байгуулагддаг Азийн бүсийн тэмцээний нээлттэй ангилалд эхний 2 байрт, эмэгтэй ангилалд түрүүлсэн шатарчид 2025 оны ФИДЕ Дэлхийн цомын тэмцээнд оролцох эрх авдаг нэр хүндтэй тэмцээн гэдгээрээ онцлогтой. Манай улсаас нээлттэй ангилалд 42, эмэгтэй ангилалд 48 шатарчид оролцож байгаа бол гадны 21 шатарчид оюун ухаанаа сорин өрсөлдөх юм.
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.26 18:30
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.24 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.26 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.26 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.19-05.11