2025 оны Ази тивийн холимог багийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол улсын баг тамирчид амжилттай оролцож багаараа хүрэл медаль хүртэв.
Нийт 11 орон холимог багийн төрөлд оролцсон бөгөөд манай баг “Б” хэсгийг тэргүүлж эхний тойрогт гоц мөргөн 2 дугаар тойрогт Казакстан улсын багийг 4:0 харьцаатай ялан хэсгийн аварга болсон. Зооны аваргын төлөө япон улсын багтай барилдан ялагдал хүлээснээр хүрэл медалийн төлөө барилдахаар шалгарсан. Хүрэл медалийн төлөө Тажикистан улсын багтай барилдан -57кг Т.Ариунзаяа, -70кг Б.Ням-Эрдэнэ, +70кг А.Адъяасүрэн, +90кг Б.Гончигсүрэн нар өрсөлдөгчдөө ялан 4:2 харьцаагаар ялалт байгуулан хүрэл медалийн тавцанд зогслоо.