Өнөөдөр /2025.02.25/ Өмнөд Солонгосын хурдны зам дээгүүр баригдаж байсан гүүрний тулгуур нурж, гурван ажилчин амиа алдаж, долоон хүн хүнд бэртсэн гэж Ёнхап агентлаг мэдээллээ.
Тодруулбал хурдны замын хэсгүүдийг холбох гүүрийн барилгын ажил явагдаж байх үед гарсан аж. Нурангийн үеэр кран ашиглан тулгуур багануудын дээгүүр хавтангуудыг холбох ажлыг хийж байжээ. Гүүрний 164 фут (50 метр) урттай таван тулгуур дараалан нурсныг мэдээлсэн байна.
Орон нутгийн цагаар өглөөний 09:50 цагийн орчимд Сөүлээс 85 километр кайд орших Чонан хотын ойролцоо болсон байна.
Ойролцоогоор 10 ажилчин нурангид дарагдсан гэж үзэж байгаа бөгөөд тэднээс 3 хүн амиа алдаж, 7хүн шархадсан байна.
Онцгой байдлын аврах багийнхан нурангийн дороос хохирогчдыг хайж байгаа талаар тус улсын Үндэсний галын агентлаг мэдээллээ Аврах ажиллагаанд 92 нэгж техник, 170 орчим аврагчийг дайчлан ажиллуулж байна.
Эх сурвалж: english.news.cn