Хамасын бүлэглэлийн албаны хүн болох Басем Наим Ал Жазирад өгсөн ярилцлагадаа Израилын ерөнхий сайд Бенжамин Нетанияху Палестин хоригдлуудыг суллах ажлыг хойшлуулсан нь Газын зурваст гал зогсоох хэлэлцээрийг "санаатайгаар удаашрууллаа" хэмээн буруутгажээ. Израилын талаас өнгөрсөн бямба гарагт чөлөөлөгдөх ёстой 620 орчим палестин хоригдлыг суллах хүртэл Хамас гал зогсоох хэлэлцээрийг эхлүүлэхгүй гэжээ. Өнгөрсөн долоо хоногт Хамасын талаас олзонд байсан дөрвөн Израил иргэний цогцсыг шилжүүлсэн үүний дотор нярай хүүхдийн цогцос бас байсан. Мөн бямба гарагт зургаан хүнийг барьцаанаас суллаж, тэднийг Газын зурвас дахь Улаан Загалмай нийгэмлэгийн төлөөлөгчдөд хүлээлгэн өгсөн юм.
ЭХ СУРВАЛЖ: ALJAZEERA