Киевийн ахлах албаны нэгэн түшмэл BBC-д хандан, Украин АНУ-тай ашигт малтмалын томоохон хэлэлцээрийн нөхцөлийг тохиролцсон гэжээ. Ингэхдээ Вашингтон байгалийн нөөц баялгийг ашиглах хэдий ч Украинд аюулгүй байдлын баталгаа өгөөгүй байна. Тиймээс зарим зүйл дээр нэмэлт өөрчлөлт хийхээр тохиролцсон бөгөөд үүнийг эерэг үр дүн гэж үзжээ.Өнгөрсөн долоо хоногт Трамп Зеленскийг "дарангуйлагч" хэмээн цоллож, Украины удирдагч АНУ-ын 500 тэрбум долларын ашигт малтмалын баялаг шаардсаныг эсэргүүцэж, Зеленский Америкийн тусламж тийм ч их байгаагүй хэмээн мэдэгдэж байсан. Гэсэн хэдий ч Мягмар гарагт Трамп АНУ Украинд 300-350 тэрбум доллар өгсөн. "Бид тэр мөнгийг буцааж авахыг хүсэж байна энэ бол Америкийн татвар төлөгчдийн мөнгө" гэж сэтгүүлчдэд хэлж байжээ.
ЭХ СУРВАЛЖ: BBC