Dark Light
Гадаад | 2025-03-07

УКРАИН ЦӨМИЙН ЗЭВСЭГТЭЙ БАЙСАН БОЛ

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

Зеленский Оростой хэлэлцээ хийхэд бэлэн гэдгээ мэдэгдсэн ч энэ шийдвэрээсээ буцлаа. Ингэхдээ АНУ-ын ерөнхийлөгч Трамптай санал зөрөлдсөний улмаас цагаан ордныг орхин гарах болсон асуудалдаа уучлалт хүссэн ч өөрийнх нь байр суурь өөрчлөгдөхгүй гэдгээ мэдэгдсэн юм. Гэхдээ ирэх долоо хоногт АНУ-тай хийх хэлэлцээрт найдлага тавьж байна хэмээн мэдэгджээ. 

Гэтэл Украин улс 30 гаруй жилийн өмнө буюу 1991 онд ЗХУ-аас тусгаар тогтнох үед дэлхийн гурав дахь том цөмийн зэвсгийн нөөцтэй улс байсан бөгөөд үүнд 1900 стратегийн цэнэгт хошуу, 176 тив алгасагч баллистик пуужин, 44 стратегийн бөмбөгдөгч онгоцтой байжээ. 1994 оны 12-р сард цөмийн зэвсгийг дэлгэрүүлэхгүй байх гэрээнд нэгдэн орж цөмийн зэвсэггүй бүс нутаг болж дээрх цөмийн зэвсгүүдийн Орос улсад хүлээлгэн өгчээ.

АНУ нь Орос, Украины хооронд голлох үүрэгтэйгээр зуучлан оролцож 1994 оны 1-р сарын 14-нд гурван талт хамтарсан мэдэгдэл хийн гарын үсэг зуржээ. Энэ үед АНУ-ын зүгээс Украинд 175 сая долларын тусламж үзүүлэхээр болсон. Мөн АНУ, ОХУ, Украин улсад эдийн засгийн болон , аюулгүй байдлын баталгаа гаргаж Пуужин, бөмбөгдөгч онгоц, цөмийн дэд бүтцийг устгахад АНУ-ын тусламж үзүүлэн гардан оролцохоор болж тухайн үеийн ерөнхийлөгч Билл Клинтон 1994 онд албан ёсны айлчлал хийж байжээ.

Тэрээр 2023 онд хэвлэлд өгсөн ярилцлагадаа: Украин улсыг цөмийн зэвсгээсээ татгалзахад ятгасандаа харамсаж байгаагаа RTE-д өгсөн ярилцлагадаа илэрхийлж байжээ. Учир нь 2022 оны 2-р сарын 24-нд Орос улс Украин улс руу томоохон хэмжээний цэргийн дайралт хийж, Украины хотууд, нисэх онгоцны буудал, цэргийн дэд бүтцүүд рүү пуужин харваж, тус улсын ихэнх нутаг дэвсгэрт цохилт өгсөн юм. Гэтэл тухайн үед буюу 1994 онд Цөмийн зэвсэггүй бүс нутаг болгохын тулд аюулгүй байдал эдийн засгийн дэмжлэг үзүүлнэ хэмээн дэлхийд гуравт орох хэмжээний цөмийн цэнэгт хошуу, тээвэрлэгч бөмбөгдөгч пуужин зэргүүдийг устгуулсан хэдий ч өнөөдөр нөхцөл байдал эсрэгээрээ эргэжээ.

 

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.26 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.19-05.11
Үзвэрийн хувиарууд
Image
2025.04.15 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.10 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.03 11:00