Американ Эйрлайнс компанийн дотоодын нислэг үйлдэж байсан Боинг 737-800 загварын онгоw шатах үеэр зорчигчид далавчин дээр гарч аврагджээ. Онгоцон дотор байсан нислэгийн багийн гишүүд, зорчигчид бүгд эсэн мэнд аврагдсан бөгөөд нэг ч хүн гэмтэж бэртээгүй аж. Холбооны нисэх хүчний газар галын шалтгааныг тогтоохоор ажиллаж байна.
Тус онгоц Колорадо мужийн Колорадо Спрингс хотоос хөөрч Техас мужийн Даллас Форт Уорт олон улсын нисэх буудлын чиглэн нисэж байжээ. Гэвч пүрэв гарагт 17:15 цагийн үед нисгэгчид хөдөлгүүр чичирхийлж байгаа тухай дуудлагыг нислэгийн удирдлагын төвд өгчээ.
Улмаар онгоц чиглэлээ өөрчилж Колорадогийн нийслэл Денвер хотын нисэх буудалд ослын буулт хийсэн юм. Онгоц дөнгөж газардсаны дараа шатаж эхэлсэн. Шатсан онгоц дотор 172 зорчигч, нислэгийн багийн зургаан гишүүн байжээ.
Галыг Бионг 737-800 онгоцны хөдөлгүүрийн хэсгээс асаж эхэлсэн гэж үзэж байна. Галын улмаас Денверийн нисэх буудлын үйл ажиллагаа ямар нэг байдлаар саатах болон хойшлоогүй хэвийн үргэлжилсэн байна.