АНУ-ын сансрын нисгэгч Сунита "Суни" Уильямс, Барри "Бутч" Вилмор нар 2024 оны 6-р сарын 5-нд Боинг Старлайнер Калипсо хөлөг онгоцоор задгай сансарт гарчээ. Тэд Олон Улсын Сансрын Станц (ISS) дээр найман өдрийг өнгөрүүлэх ёстой байсан. Гэсэн ч Боинг Старлайнер Калипсо хөлөгт техникийн асуудал гарсны улмаас тэднийг Олон Улсын Сансрын Станц дээр үлдээсэн юм. Ингэснээр тэднийг дэлхийд эргэн ирэх хүртэл есөн сар буюу 288 хоног болсон байна.
Сансрын уудамд хэдэн сар байх нь бие махбодод маш хор хөнөөлтэй. Сансрын нисгэгчид жингүйдлийн улмаас булчингийн массыг хурдан алдаж, яс нь хэврэг болж, сар бүр ясны массынхаа 1 хувийг алддаг нь дэлхий дээр бүтэн жилийн хөгшрөлттэй тэнцэхүйц юм.
Цацраг туяа бол бас нэг том асуудал юм. Хэдийгээр ISS нь Дэлхийн соронзон бөмбөрцгөөр халхлагдсан ч зургаан сар болон түүнээс дээш хугацаанд байгаа сансрын нисгэгчдэд Дэлхий дээр байгалийн туяанаас 10 дахин их цацраг авдаг. Ингэснээр хорт хавдрын эрсдэл нэмэгддэг байна. Сансрын нисгэгч сансрын нислэгт байхдаа биеийн шингэнийхээ 20 орчим хувийг, биеийн массынхаа 5 хувийг алддаг ба арьс нимгэрдэг. Микро таталцлын нөлөө харааг муудаж, цацраг туяад өртдөг. Мөн Цацраг туяа тархинд гэмтэл учруулж, Альцгеймерийн өвчин үүсдэг. Ихэнх генүүд дэлхийд буцаж ирсний дараа дахин сэргэдэг ч ойролцоогоор 7 хувь нь үхэждэг байна. Цусны эргэлт удааширч, улаан бөөмийн тоо буурдаг. Сансрын нисгэгчид жингүйдэлд байх үедээ өндөр болдог.
Дэлхий рүү буцаж ирэх нь сансрын нисгэгчдийн бие махбодод хэдэн сар үргэлжилсэн ачаалал үүсгэдэг. Бие нь таталцлын хүчинд дасан зохицох үед тэнцвэрээ алдаж, толгой эргэж, зүрх судасны үйл ажиллагаа мууддаг. Тэд хорт хавдар, мэдрэлийн гэмтэл, доройтлын өвчин зэрэг эрүүл мэндэд урт хугацааны эрсдэлтэй тулгардаг.
Эх сурвалж
| ALJAZEERA
|