Dark Light
Гадаад | 2025-03-21

ДАВАА ГАРАГТ ДАЙН ДУУСАХ УУ?

СЭТГҮҮЛЧ | И.АМАРБАЯСГАЛАН
Image

Орос, Украины дайныг дуусгаж энхийн хэлэлцээр байгуулах талаарх уулзалт даваа гарагт Саудын Арабын Рияд хотод болно гэдгийг АНУ-ын талаас мэдээллээ. Уг уулзалтанд Оросын талыг төлөөлөн одоогийн Холбооны Зөвлөлийн Гадаад хэргийн хорооны тэргүүлэгч, дипломат асан Григорий Карасин, Холбооны аюулгүйн албаны даргын зөвлөх Сергей Беседа нар оролцохоор болжээ. Энхийн гэрээг байгуулахад хоёр талын эзэлсэн болон эзлэгдсэн талуудын газар нутгийн маргаан яригдах нь тодорхой. Энэ тал дээр Хар тэнгисийн флот байрладаг Крым нь албан ёсоор Оросын нэг хэсэг гэх мэдээллийг Кремль гаргасан бол АНУ-ын ерөнхийлөгч Трамп Оросын эзлэн авсан Крымыг Оросын нэг хэсэг гэж хүлээн зөвшөөрөх талаар бодож байгаа гэх байр суурьтай байгаа юм.

Харин хар тэнгисийн хойгийн ихэнх улс орон олон улсын хэмжээнд Украины нутаг дэвсгэр гэж хүлээн зөвшөөрдөг. Тэгвэл Европын голлох улсууд болох Английн ерөнхий сайд Стармер, Францын ерөнхийлөгч Эммануел Макрон нар Москва, Киев хоёрын хооронд гал зогсож дайн дуусах юм бол Украинд энх тайвныг сахиулах цэрэг байрлуулахад бэлэн байгаагаа мэдэгдсэн бөгөөд Оросын талаас үүнийг эрс эсэргүүцсэн байр суурьтай байгаа юм.
Үүнд Оросын Аюулгүйн Зөвлөлийн нарийн бичгийн дарга Сергей Шойгу "Өнөөдөр Европт ноёрхож байгаа Оросын эсрэг үзлийг өдөөсөн үйл явдал" гэж хэлжээ.

Харин Кремлийн төлөөлөгч Дмитрий Песков Европыг "дайны бүс" болгох гэж байна хэмээн цэрэг байрлуулах саналыг буруутгажээ.

Эх сурвалж | ALJAZEERA
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.09,10
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.24, 25
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.11 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.07 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.24 18:00