Dark Light
Гадаад | 2025-03-23

ПАП ЛАМ ЭМНЭЛГЭЭС ГАРНА

СЭТГҮҮЛЧ | Б.АМАРТҮВШИН
Image

Пап лам Францис Ромын Жемеллийн нэрэмжит эмнэлгээс ням гарагт гарна гэж түүний эмч нар бямба гарагт хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгджээ. Тэрбээр таван долоо хоног буюу 37 хоногийн турш эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа юм. Өдгөө 88 настай папын биеийн байдал сүүлийн хоёр долоо хоногийн хугацаанд тогтвортой байгаа гэж Ватиканы хэвлэлийн алба мэдэгдсэн байна.

Хоёрдугаар сарын 14-нд Ром хотын эмнэлэгт хүргэгдсэн пап хоёр уушгиндаа хатгалгаа туссан гэсэн оноштойгоор эмчлүүлжээ. Ватиканы хэвлэлийн төлөөлөгч хэлэхдээ, "Пап эмнэлгээс гарахынхаа өмнө ням гаргийн өглөө эмнэлгийн цонхоор сүсэгтэн олонтой мэндчилж, адис хүртээнэ. Тэрбээр Ватикан дахь өргөөндөө хоёр сарын турш амрах шаардлагатай. Биеийн байдал нь сайжирч байгаа тул богино хугацаанд үүрэгт ажилдаа эргэн орох төлөвтэй байна" гэжээ.

Францис насанд хүрсэн хойноо плеврит буюу уушгины гялтан хальсны үрэвсэлтэй болж, 21 настайдаа уушгиныхаа нэг хэсгийг авахуулсан тул уушгины халдварт өртөмтгий болжээ. Ромын католик сүмийн тэргүүн албыг 12 жил хаших хугацаандаа тэрбээр хэд хэдэн удаа эмнэлэгт хэвтэж байв.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.09,10
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.24, 25
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.11 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.07 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.24 18:00