Найман сартай, 75 кг жинтэй “Кадабомб Оками” нэртэй кавказ овчарк болон чонын эрлийз гөлөг 5.7 сая доллароор зарагдсан нь Bugatti Tourbillon болон Rolls-Royce Phantom-оос үнэтэй дэлхийн хамгийн өндөр үнээр зарагдсан нохой боллоо. Түүнийг Алдарт нохой үржүүлэгч Энэтхэг улсын иргэн С.Сатиш худалдан авчээ. Тэрээр ховор нохой тэжээх цуглуулах сонирхолтой. Өмнө нь Chow Chow үүлдрийн нохойг 3.25 сая доллароор худалдан авч байсан бөгөөд эдлэн газартаа 150 гаруй ховор үүлдрийн үнэтэй нохдыг тэжээн үржүүлдэг байна.
Эх сурвалж
| NYPOST
|