Палеонтологичид Монголын говиос өмнө нь мэдэгдээгүй байсан үлэг гүрвэлийн үлдэгдэл олжээ. Уг олдворын нэг хуруу нь бүрэн бүтэн байгаагаараа онцлогтой юм.
Энэ нь бүрэн хадгалагдан үлдсэн хамгийн том сарвууны хэсэг гэж судлаачид онцолжээ.
Шинээр олдсон үлэг гүрвэл 3 метр орчим өндөр, 260 килограмм жинтэй. Өөрсдийгөө сарвуугаа ашиглан хамгаалдаг байжээ. Уг олдворыг хэдэн жилийн өмнө Монголын Шинжлэх Ухааны Академийн Палеонтологийн институтийн ажилтнууд олсон бөгөөд Үлэг гүрвэлийг Монголын палеонтологич Хишигжавын Цогтбаатарын нэрээр Duonychus tsogtbaatari гэж нэрлэжээ. Duonychus овгийн нэр нь грек хэлэнд хоёр хатуу гэсэн утгатай. Учир нь тэд амьтдаас сарвуугаа ашиглан өөрсдийгөө хамгаалдаг байжээ.
Duonychus tsogtbaatari нь Tyrannosaurus rex-ийг багтаасан тероподуудын гэр бүлд багтдаг therizinosaurs хэмээх эв хавгүй харагдах үлэг гүрвэлийн овогт хамаарах юм.