Кремль Ерөнхийлөгч Дональд Трампын Оросын ерөнхийлөгч Владимир Путиныг шүүмжилсэн үгэнд хариу мэдэгдэл хийжээ. Кремлийн төлөөлөгч Дмитрий Песков даваа гарагт хэлсэн үгэндээ Москва Украинд энх тайвныг сэргээх талаар Вашингтонтой хамтран ажилласаар байна. Бид юуны өмнө өмнөх ерөнхийлөгчийн үед хоёр талын харилцааны үл ойлголцлыг сэргээх, Украины хэлэлцээртэй холбоотой зарим асуудлыг хэлэлцэхээр ажиллаж байна. Одоогоор тодорхой мэдээлэл өгөх боломжгүй гэжээ. Ерөнхийлөгч Дональд Трамп ням гарагт NBC News-тэй хийсэн ярилцлагадаа энх тайвныг тогтоох хэлэлцээрт ахиц дэвшил гарахгүй байна. Орос, Украины дайн дуусгах энхийн хэлэлцээр болохгүй бол "Оросоос гарч буй бүх газрын тосонд нэмж 25 хувийн татвар тогтооно" гэжээ.
Гадаад | 2025-04-01
Сэтгэгдэл бичих