Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын гүүрийн бүтээн байгуулалтад 426 ширхэг дам нуруу угсарч, ажлын явц 63,96 хувийн гүйцэтгэлтэй боллоо.
Хил дамнасан төмөр замын 9,4 км төмөр бетон гүүрийн Т хэлбэрийн 666 ширхэг дам нурууг БНХАУ-ын Ганцмод боомтод үйлдвэрлэж дуусжээ.
Тус дам нурууг БНХАУ-ын TB/T 3043-2018 стандартын дагуу чанарын шаардлага ханган үйлдвэрлэж, ТВ/Т2092-2018 стандартын дагуу статик ачааллын туршилт хийж баталгаажуулан, ТВ-Т3094-2018 стандартын дагуу 487 ширхэг дам нурууг монгол талд хүлээлгэн өгсөн байна.





АДМИН






Эдийн засаг




