Dark Light
Эдийн засаг | 2026-09-21

"ХОНГОРЫН ШИМТ" ЯМААНЫ МАХНЫ БРЭНД ЗАХ ЗЭЭЛД НЭВТЭРЛЭЭ

СЭТГҮҮЛЧ | ТАТАР МАЙДАР
Image

Баянхонгор аймгийн Богд, Жинст, Бөмбөгөр, Баянцагаан сумдын малчдын хөдөлмөр, бэлчээрийн мал аж ахуйн давуу талыг шингээсэн "Хонгорын шимт" ямааны махны брэнд хэрэглэгчдийн гарт очиход бэлэн боллоо. Энэхүү брэнд нь "Хил хязгааргүй малын эмч нар ба агрономичид" олон улсын байгууллагын хэрэгжүүлсэн "WIFI" махны нэмүү өртгийн сүлжээ төслийн үр дүнд бий болж байгаа юм.

Франц улсын Гадаад хэргийн яамны "Equip France" сангийн санхүүжилтээр 2024 оны 4 дүгээр сараас 2026 оны 9 дүгээр сар хүртэл амжилттай хэрэгжсэн уг төсөл нь дээрх дөрвөн сумын дөрвөн малчны хоршооны 620 гаруй малчин өрхийг нэгтгэж чаджээ. Төслийн дэмжлэгээр "Хонгорын шимт" ангилсан махны төрөлжсөн дэлгүүр үүд хаалгаа нээж, чанар болон гарал үүслийн баталгаатай, бэлчээрийн тансаг амтыг илэрхийлсэн мах, махан бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд шууд нийлүүлж эхэллээ.

"Эрүүл бэлчээрийн тансаг амт" уриатай "Хонгорын шимт" брэнд нь Баянхонгор нутгийн байгаль, бэлчээрийн ховор нандин онцлог, малчдын уламжлалт арга ухаанд түшиглэн орон нутгийн онцлогт бүтээгдэхүүнийг зах зээлд таниулж байгаагаараа давуу талтай юм. Малчдын гараас хэрэглэгчдийн ширээнд шууд хүргэх энэхүү тогтолцоог бүрдүүлснээр малчин өрхүүдийн орлого тогтвортой нэмэгдэхээс гадна Баянхонгорын бэлчээрийн мал аж ахуйн үнэ цэнийг эдийн засгийн эргэлтэд оруулах шинэ боломж нээгдэж байна.

Цаашид "Хонгорын шимт" брэндийн бүтээгдэхүүний нэр төрлийг олшруулж, чанар, стандартын шаардлагыг тууштай ханган зах зээлээ тэлэх нь төслийн үр дүнг тогтвортой хадгалах, малчдын хоршооллыг бэхжүүлж, нутгийн брэндийг дэлхийн тавцанд гаргахад чухал ач холбогдолтой билээ.

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19