Хятад улс анх удаа Германд автомашин нийлүүлдэг орнуудын жагсаалтыг тэргүүлжээ. ITHome-ийн мэдээлснээр, оны эхнээс Хятадаас Герман руу нийлүүлсэн автомашины тоо 120 хувиар өссөн байна.
2026 оны эхний долоон сарын хугацаанд Хятадаас Герман руу нийт 175 мянган автомашин импортолжээ. Харин Чехээс 173 мянга, Испаниас 157 мянган автомашин нийлүүлсэн байна.
Өсөлтөд цахилгаан болон хайбрид автомашины нийлүүлэлт голлон нөлөөлжээ. Тухайлбал, цахилгаан автомашины импорт 66 хувь, хайбрид автомашиных 36 хувиар өссөн байна.
Европын томоохон автомашины зах зээлүүдийн нэг болох Германд нийт автомашины импорт 16 хувиар нэмэгдэж, 1.3 саяд хүрчээ. Харин Германаас бусад улс руу нийлүүлсэн автомашины тоо 4 хувиар буурч, 2 сая болсон байна.







Эдийн засаг




