Dark Light
Эдийн засаг | 2026-09-26

БЕНЗИНИЙ ХАРААТ БАЙДЛААС ГАРАХАД 460 ХОНОГ ҮЛДЛЭЭ

СЭТГҮҮЛЧ | ТАТАР МАЙДАР
Image

Монгол Улсад баригдаж буй Газрын тос боловсруулах үйлдвэрийн технологийн гол байгууламж болох Атмосферийн нэрлэгийн цамхагийг (Crude Distillation Column) өргөж, суурилуулах ажлыг амжилттай гүйцэтгэв.

Энэхүү цамхаг нь тус үйлдвэрийн хамгийн өндөр тоног төхөөрөмж бөгөөд түүнийг суурилуулах ажил нь гадаад, дотоодын олон мянган инженерийн урт хугацааны зураг төсөл, нарийвчилсан инженерчлэл, тээвэрлэлт, угсралтын нөр их хөдөлмөрийн үр дүн юм. Механик, динамик, геотехник болон бүтээцийн инженерчлэлийн нарийн ур чадвар шаардсан уг ажиллагааг гүйцэтгэхийн тулд 1,250 тонн даацтай ZOOMLION ZCC17000 загварын хүнд даацын гинжит краныг угсарч ашиглалаа.

Суурилуулагдсан атмосферийн нэрлэгийн цамхаг нь 56.6 метр өндөр, 3.2 метр диаметртэй бөгөөд үйлдвэрлэгдсэн жин нь 159 тонн, угсралтын үеийн нийт жин нь 176 тоннд хүрсэн байна. Тус цамхагт 380°C хүртэл халаасан түүхий тосыг атмосферийн даралтат орчинд буцлах температурын зөрүүгээр нь төрөл бүрийн нүүрсустөрөгчийн фракцууд болгон ялгаж, дараагийн шатны байгууламжууд руу шилжүүлэн боловсруулах технологийн үүрэгтэй юм.

Засгийн газар болон салбарын яамнаас үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлж, 2027 оны 12 дугаар сард багтаан ашиглалтад оруулахаар зорилт тавин ажиллаж байна. Ингэснээр Монгол Улс түлш, шатахууны хувьд гадны хараат байдлаас бүрэн гарахад төлөвлөсөн ёсоор 460-аад хоногийн хугацаа үлдээд байгаа гэсэн үг.

Төслийн менежментийн зөвлөхөөр Энэтхэг улсын “Engineers India Limited”, Ерөнхий гүйцэтгэгчээр “Megha Engineering Infrastructures Limited” компаниуд ажиллаж байна.

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19