Dark Light
Эдийн засаг | 2026-09-29

ГАМШГИЙН ЭРСДЭЛИЙГ БУУРУУЛАХ ТӨСӨЛД 100 САЯ АМ ДОЛЛАР ЗАРЦУУЛНА.

СЭТГҮҮЛЧ | Г.ГАНЦЭЦЭГ
Image

Монгол улсад жилд дунджаар 147 удаагийн ой, хээрийн түймэр бүртгэгддэг байна. Тухайлбал Сэлэнгэ аймагт л гэхэд жил бүр ой, хээрийн түймэр гардаг гэхэд болно. Энэ мэт байгалийн гамшгийн үед алба хаагчдын аюулгүй байдал, техник хэрэгсэл хүртээмжгүй , зориулалтын биш байгааг олон нийт шүүмжлээд л өнгөрөөдөг. Тэгвэл онцгой байдлын алба хаагчдын ажиллах орчин нөхцөлийг сайжруулж, иргэдийн аюулгүй байдлыг хангаж, амь нас, эд хөрөнгийг авран хамгаалахын тулд “Монгол Улсын гамшгийг сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлж эхлэхээр болжээ. 

Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр, Азийн хөгжлийн банкны Ерөнхийлөгч Масато Канда нар “Монгол Улсын гамшгийг сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлэх төсөл”-ийн зээлийн гэрээнд гарын үсэг зурлаа.

 100 сая ам.долларын санхүүжилттэй уг төсөл нь байгалийн аюулт үзэгдлийн давтамж нэмэгдэж буй энэ үед хүний амь нас, иргэдийн амьжиргааг хамгаалах, Монгол Улсын гамшгийн эрсдэлийг бууруулах, сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлэхэд чиглэнэ.  Төслийн хүрээнд гал түймэртэй тэмцэх, аврах ангиудыг шаардлагатай техник, тоног төхөөрөмжөөр хангах, 200 сайн дурын олон нийтийн багийг чадавхжуулах, Багахангай дүүрэгт онцгой байдлын алба хаагчдын сургалтын төв шинээр байгуулах зэрэг ажлууд багтах юм. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19