Dark Light
Эдийн засаг | 2026-09-30

МОНГОЛЫН ХАМГИЙН ӨНДӨР БАРИЛГАД ДЭЛХИЙН ЛЮКС СҮЛЖЭЭ "CONRAD" ЗАЛРАХ НЬ

СЭТГҮҮЛЧ | ТАТАР МАЙДАР
Image

Монгол Улсын нийслэл хотын төвд барилгын салбарын түүхэнд шинэ хуудас нээх нэгэн мега төсөл эрчтэй хэрэгжиж байна. Сөүлийн гудамжинд сүндэрлэж буй 61 давхар, 247.8 метр өндөртэй "Eco Tower One" цогцолбор нь 2028 онд ашиглалтад орсноор Монгол Улсын хамгийн өндөр барилга болох нь албан ёсоор тодорхой боллоо.

Энэхүү цамхгийн хамгийн том дуулиан нь дэлхийн алдартай "Hilton" групп анх удаа Монголын зах зээлд хөл тавьж, өөрийн дээд зэрэглэлийн таван одтой "Conrad Hotels & Resorts" брэндээ уг барилгад нээхээр болсон явдал юм. "Conrad Ulaanbaatar" буудал нь нийт 227 тансаг өрөө, олон улсын зэрэглэлийн 4 ресторан, уулзалт арга хэмжээний том танхимууд болон спа, усан бассейн бүхий иж бүрэн wellness төвтэй байхаар төлөвлөгджээ.

Төслийн архитектурыг дэлхийд алдартай "Aedas" компани гүйцэтгэсэн бөгөөд тэд барилгын ерөнхий хэлбэр, дизайныг Монголын уламжлалт бүжиг болон салхин сэнснээс сэдэвлэн уран гоёмсогоор шийджээ. Хотхоны ерөнхий эзэмшигчээр үндэсний бүтээн байгуулагч "Эко Констракшн" ХХК ажиллаж байгаа юм.

"Eco Tower One" нь зөвхөн зочид буудал бус, дотроо А зэрэглэлийн бизнес оффис, өндөр зэрэглэлийн орон сууц, энтертайнмент төвүүдийг нэг дор багтаасан хотын шинэ соёл, амьдралын хэв маягийн зангилаа болох юм. Уг цамхаг нь Сүхбаатарын талбай, Драмын театр, Уран зургийн галерейгаас хэдхэн алхмын зайд байрлаж буй тул хотын өнгө төрхийг бүхэлд нь өөрчлөх гол төсөлд тооцогдож байна.

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19