Dark Light
Эдийн засаг | 2026-10-01

“ЭРҮҮЛ МОНГОЛ МАХ ЭКО” ХХК ХАЛАЛ СТАНДАРТЫН БАТАЛГААЖУУЛАЛТАД ХАМРАГДАЖ БАЙНА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Баян-Өлгий аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтэс Халал баталгаажуулалтад хамрагдах хүсэлт гаргасан “Эрүүл монгол мах эко” ХХК-ийн үйл ажиллагаанд 2026 оны 9 дүгээр сарын 24–25-ны өдрүүдэд хоёрдугаар шатны аудитыг хийж гүйцэтгэлээ. Тус компани нь Төв аймгийн Лүн сумын 1 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг юм.
 
 
Аудитын баг газар дээр нь ажиллахдаа олон улсын болон үндэсний GSO 993, GSO 2055-1, MNS CAC RCP 1:2003 стандартууд болон “Халал баталгаажуулалтын журам”-д заасан холбогдох шаардлагуудын хэрэгжилтийг нягтлан үнэлэв. Шаардлагын дагуу үйлдвэрлэлийн үйл явц, хадгалалт, ариун цэвэр, эрүүл ахуй, хүнсний аюулгүй байдал, холбогдох баримт бичиг болон бүртгэлийн байдалд иж бүрэн хяналт хийсэн байна.
 
Үнэлгээний явцад илэрсэн нөхцөл байдал, зөрчил болон цаашид сайжруулах шаардлагатай асуудлуудыг тодорхойлж, стандартад бүрэн нийцүүлэх арга хэмжээний талаар тус аж ахуйн нэгжид холбогдох зөвлөмж, чиглэлийг өгч ажиллалаа.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19