Dark Light
Нийгэм | 2020-02-18

Д.НАЦАГДОРЖ ХАМБЫН ТУХАЙ “THE MEDICINE BUDDA” КИНО НЭЭЛТЭЭ ХИЙНЭ

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

Манба Дацан МУЭСТ, Оточ Манрамба Их Сургуулийн Захирал, Манба Дацан хийдийн Тэргүүн хамба лам, Монгол Улсын хүний гавъяат эмч, профессор Д.Нацагдоржийн амьдрал, үйлс бүтээлийг харуулсан “The Medicine Buddha” баримтат киноны Монгол дахь албан ёсны нээлт өнөөдөр буюу 2019 оны 11 дүгээр сарын 04-нд “Гэгээнтэн” кино театрт болно.

Английн “EYE-CUE FILMS”-ийн “Дэлхийн соён гэгээрүүлэгчид” цуврал баримтат киноны хүрээнд бүтээсэн “The Medicine Buddha” киноны найруулагчаар Бенжамин Жонс, зөвлөх продюсероор Константин Палвидис, зураглаачаар Жерри Васбентер нар ажилласан бол киноны тайлбарыг Холливудын алдарт жүжигчин Бэн Кингсли уншсан юм. Тус кино 2018 онд Монголын Үндэсний Кино Урлагийн Академийн “Академи авардс-2018″ наадмын “Шилдэг баримтат кино”-гоор шалгарсан бөгөөд 2019.05.31-нд Лондон дахь нээлтээ хийсэн. Мөн өнгөрөгч есдүгээр сараас цахим худалдааны томоохон компани “Амазон”-аар дамжин дэлхийн олон сая үзэгчдэд хүрээд байна

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.25 10:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.31
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.24
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.01 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.31 14:00