Dark Light
Нийгэм | 2020-02-18

ТАНЫ ХЭРЭГЛЭДЭГ САВАНД ДАРААХ ОРЦ БАЙГАА ЮМ БИШ БИЗ?

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Бидний өдөр тутмын салшгүй хэрэглээ, эрүүл мэндийн манаанд бат зогсдог ариун цэврийн  хэрэгсэл бол саван юм. Өнөө үед бараг савангүйгээр амьдралыг төсөөлөхөд бэрх мэт санагдана.  Гэтэл бидний үнэнч "нөхөр" саванд өөтэй нотой зүйлс байдаг аж.           

            Та яг одоо өөрийн хэрэглэж байгаа савангийн орцыг нэг хараад үзээрэй. Магадгүй та хэрэглэж байгаа савангаасаа Sodium Lauryl sulfate (SLS) юмуу Sodium Laureth sulfate (SLES) гэх тэмдэглэгээг олж харах болов уу. Энэ химийн найрлагад нь саван сайн хөөсөрч байгаа гол нууц үүнд оршиж байгаа юм. Тийм ч учраас олонх саван үйлдвэрлэгч энэ химийн нэмэлт агуулсан саванг үйлдвэрлэдэг. Энэ орц дан ганц хатуу саван биш шингэн саван, шүдний оо-ны найрлагад хүртэл ордог бөгөөд хүний эрүүл мэндэд болоод байгаль орчинд сөрөг нөлөөтэй.

            Уг орц арьсыг хэт хуурайшуулахаас гадна цусны эргэлтээр дамжин элэг бөөр болон тархины үйл ажиллагааг гэмтээнэ.  Үс хэт их хуурайшиж мөн их хэмжээгээр унадаг. Харшил үүсгэнэ.  Тиймээс гоо сайхан болон ахуйн цэвэрлэгээндээ хамгийн органик өөрт хоргүй байгальд ээлтэй органик бүтээгдэхүүн сонгоорой.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.29 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.03-07
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.13 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.21