Dark Light
Нийгэм | 2020-02-18

ДЭД АХЛАГЧ Н.НОМИН МОНГОЛ УЛСЫН РЕКОРДЫГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

 НОБГ-ын Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн шуурхай удирдлагын оператор, дэд ахлагч Н.Номин пауэрлифтингийн улсын аварга шалгаруулах тэмцээний +57 кг жинд нийлбэр дүнгээрээ 327,5 кг өргөж Монгол улсын хэрэглэлгүй төрлийн рекордыг шинэчлэн тогтоолоо.

 

Мөн тэрээр тус спортын суултын төрөлд 157.5 кг-ийн жингээр, газраас штанг таталтын төрөлд 142.5 кг-ийн жингээр тус тус Монгол Улсын рекордыг эзэмшдэг юм.

Н.Номин нь Онцгой байдлын байгууллагад 2 дахь жилдээ ажиллаж байгаа бөгөөд 2018 оноос хойш пауэрлифтингийн спортоор хичээллэн, улсын болон олон улсын тэмцээнд тогтмол амжилттай оролцож байна гэж НОБГ-ын Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсээс мэдээллээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.13-15
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.19, 20
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.19-21
Үзвэрийн хувиарууд
Image
2026.07.16