Dark Light
Нийгэм | 2020-02-18

АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ҮЙЛЧИЛГЭЭ АВААД ХОХИРСОН ИРГЭДИЙН ЭРХ АШГИЙГ ХАМГААЛАХ ТОГТОЛЦОО СУЛ БАЙНА

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

 

Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Энэ үеэр ШӨХТГ-ын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах газрын дарга Ш.Цэрэндулам ярихдаа “Аялал жуулчлалын салбарт хийсэн хяналт, шалгалтаар жуулчны компаниуд зөвшөөрөл аваагүй, гэрээний үүргээ биелүүлдэггүй нийтлэг зөрчил илэрсэн тул 5 хүртэлх сая төгрөгийн торгууль оногдуулжээ.

Монгол Улсын иргэд гадагшаа чиглэсэн аялал жуулчлалын үйлчилгээ авсан тохиолдолд эрх нь зөрчигдөн хохирол учирсан тохиолдолд хэн арга хэмжээ авч, хариуцлага тооцох тогтолцоо сул байна.

Аялал жуулчлалын салбарын “Orig Travel” компанийн Турк улс руу хийсэн аялалтай холбоотой зөрчлийн хэрэг нээн холбогдох зөрчлийн дагуу 5 сая төгрөгөөр торгосон.

Түүнчлэн “Blue tour”, “Mass tour” компаниуд Улаан-Үүд, Итгэлт хамба, Улаанбаатар, Эрээн зэрэг чиглэлийн аялалд иргэдээс гомдол гарсантай холбогдуулан үйл ажиллагааг нь хянан шалгасан.Аж ахуйн нэгжийн үүрэг, хариуцлага, мэдлэг, хандлага, ойлголт дутмаг байгаагаас гадна салбар хариуцаж байгаа яам тухайн зөвшөөрөл олгож байгаа ТББ, аялал жуулчлалын холбоодын үүрэг хариуцлага сул, хоорондын уялдаа холбоо байхгүйгээс аж ахуйн нэгж байгууллага, хэрэглэгчдийн эрх ашгийг хохироох бололцоог олгосон гэж үзсэн.

Тиймээс бичиг баримт болоод бусад зөрчлүүдийн талаарх мэдээллийг салбарын яам, холбоодод хүргүүлжээ.

 

 

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.02
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.21
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.14