Dark Light
Нийгэм | 2020-02-18

ӨНӨӨДӨР 8-10 ГРАДУС ХҮЙТЭН БАЙНА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

 

Малчид, тээвэрчид, иргэдийн анхааралд:

2019 оны 11 дүгээр сарын 27-ны 20 цагаа­с 11 дүгээр сарын 28-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчил­сан мэдээ:

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө нутгийн баруун хэсгээр, өдөртөө зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, өдөртөө ихэнх нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр 25-30 градус, Алтай өвөр говиор 8-13 градус, бусад нутгаар 17-22 градус, өдөртөө Увс нуурын хотгор, Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 13-18 градус, Алтайн өвөр говиор 0-5 градус, бусад нутгаар 5-10 градус хүйтэн байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй. Өдөртөө нутгийн баруун хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр. Дархадын хотгор, Хөвсгөлийн уулс, Эг-Үүр, Орхон,  Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө     27-32 градус, өдөртөө 15-20 градус, Хангай, Хэнтэйн уулархаг нутаг, Хараа, Ерөө голын хөндийгөөр шөнөдөө 24-29 градус, өдөртөө 7-12 градус, бусад нутгаар шөнөдөө 17-22 градус, өдөртөө 3-8 градус хүйтэн байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 24-29 градус, бусад нутгаар 20-25 градус, өдөртөө бүх нутгаар 6-11 градус хүйтэн байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 26-28 градус, өдөртөө 11-13 градус хүйтэн байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд   7-12 метр. Өмнөговийн нутгаар шөнөдөө 13-18 градус хүйтэн, өдөртөө 4 градус хүйтнээс 1 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 16-21 градус, өдөртөө 2-7 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 28-20 градус, бусад хэсгээр 20-22 градус, өдөртөө 8-10 градус хүйтэн байна.

2019 оны 11 дүгээр сарын 29-нөөс 12 дугаар сарын 03-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

11-р сарын 29-нд төвийн аймгуудын ихэнх нутаг, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 30-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. 12-р сарын 1, 2-нд  нутгийн зүүн хэсгээр ялимгүй цас орно. Салхи 29-нд ихэнх нутгаар түр зуур секундэд 16-18 метр, 30 болон 12-р сарын 1, 2-нд говь, тал хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Хүйтэрч ихэнх хугацаанд Дархадын хотгор, Хөвсгөлийн уулс, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг-үүр голын хөндийгөөр шөнөдөө 30-35 градус, өдөртөө 19-24 градус, Хангай, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон голын хөндийгөөр шөнөдөө 23-28 градус, өдөртөө 13-18 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 13-18 градус, өдөртөө 3-8 градус, бусад нутгаар шөнөдөө 19-24 градус, өдөртөө 7-12 градус хүйтэн байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.27
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.21,22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08,09
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.25
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22