Dark Light
Нийгэм | 2020-02-18

ХӨГЖЛИЙН ОНЦЛОГТОЙ ЖӨҮ ХҮҮ АГУУ ЗУРААЧ БОЛЖЭЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

          9 настай Жөү Вэйл зураг зурах дуртай. Тэрээр хичээлийнхээ бүх дэвтэр дээрээ зураг зурчихдаг нэгэн. Хүү хичээл дээрээ хичээлээ хийхийн оронд байнга зураг зурж багш нартаа загнуулж, сургууль дээрээ хэрэг тарьдаг нэгэн. Жөү хичээлээ тараад өдөр өнжүүлэх төвийн уран зургийн хичээлд суудаг. Түүнийг зурж буй хэв маяг зургийн багшид нь маш их таалагдсан тул багш нь өөрийн Инстаграм хуудсандаа түүний зургийг нийтэлжээ. Гэтэл Английн "Number 4" зоогийн газрын ажилчид тухайн нийтлэлийг Инстаграмаас олж харж, түүний зургаар ханаа чимэхийг хүсчээ. Ингээд эцэг эх нь хүүгээ маш сайн дэмжсэний үр дүнд тэрээр зоогийн газрын ханын зургийг зурахаар болсон байна. Жөү ханын зургийг нийтдээ 12 цаг зуржээ.

  Хүүхдүүд сургууль дээрээ хэрэг тарихад ихэнх эцэг эхчүүд юунаас болж хэрэг тарьсан, тухайн зүйлийг нь хийхийг хориглодог. Харин Жөүгийн эцэг эх үүний оронд хүүгийнхээ авьяасыг илрүүлж, хөгжүүлэхэд нь төрөл бүрээр тусалсаар байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.29 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.03-07
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.13 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.12.21