Dark Light
Нийгэм | 2020-02-18

ХЯТАДАД ЖОЛООЧГҮЙ ТАКСИ ҮЙЛЧИЛГЭЭНД ЯВЖ ЭХЭЛЖЭЭ

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

Өмнөд Хятадын Гуандун мужийн Гуанжоу хотод жолоочгүй такси үйлчилгээнд нэвтрэх гэж байгааг Хятадын WeRide компани мэдэгджээ. Тус компани “Робо такси” нэртэй, L4 ангиллын олон арван автомашиныг Гуанжоу хотын 144 км.кв талбайд туршилтаар нэвтрүүлсэн байна.

WeRide компанийн хамгийн сүүлийн үеийн програм хангамж бүхий Ниссаны цахилгаан автомашинууд такси үйлчилгээний бүхий л шаардлагыг хангаад зогсохгүй өөрөө жолоодох систем нь маш боловсронгуй болж чадсан гэж тус компанийн удирдлагууд онцолжээ. “Робо такси” нь Гуанжоу хотын Бай Юн группын эзэмшдэг бусад таксинуудтай тун ижил бүхээг, тоолууртай бөгөөд үнийн хувьд ойролцоо ажээ.

WeRide компани наймдугаар сард Хятадын өмнөд хэсэгт үйл ажиллагаа явуулдаг томоохон такси компанитай хамтарч өөрөө жолоодогч таксины үйлчилгээг эхлүүлэхээр тохиролцоод байсан юм. Зорчигчид WeRide компанийн боловсруулсан “WeRideGo” аппликэйшнээр такси захиалах боломжтой бөгөөд пүрэв гаригийн туршилтын үеэр олон арван зорчигч унаа захиалсан байна.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.02
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.21
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.14