Dark Light
Нийгэм | 2020-02-18

ЖАГСААЛААС ШАЛТГААЛАН АВТОЗАМЫН АЧААЛАЛ ИХ БАЙНА

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

МАХН, Үнэн ба зөв нам, "Босоо хөх Монгол" ТББ хамтран Сүхбаатарын талбайг тойрон автомашинтай жагсаал зохион байгуулж байна.

НИТХ-аар баталсан Нийслэлийн 2020 оны төсөвт авто зам ашигласны татварыг тав дахин нэмэхээр тусгасан юм. Уг шийдвэрийг цуцлахыг шаардсан автомашинтай жагсаал 08.00-18.00 цагт үргэлжилнэ. Жагсаалд 1000 орчим иргэн нэгдэхээ илэрхийлсэн бөгөөд энэ тоо өсөх магадлалтайг зохион байгуулагчид нь дурдаж байна.

Жагсаал тав хоног үргэлжлэх тул нийслэлийн авто замын ачаалал ихсэх хандлагатай байгааг Тээврийн цагдаагийн албанаас анхаарууллаа. Мөн тус албанаас  автомашинтай жагсаалд оролцогчдыг замын хөдөлгөөний дүрмийг сахин, бусад иргэнд саад болохгүй байхыг анхааруулаад буй юм.

Автомашинтай жагсагчид Төрийн ордны баруун хаалган дээр зорчих хэсгийн 1, 2 дугаар эгнээнд автомашинаа зогсоож, цагдаагийн алба хаагчдын хууль ёсны шаардлагын биелүүлэхгүй, бусад хөдөлгөөнд оролцогчдод саад учрууж байгаа тул иргэд жолооч та бүхэн Төрийн ордны баруун зүүн талын замыг сонгон хөдөлгөөнд оролцохгүй байхыг анхааруулж байна.

 
 
 
 
 Share
 Tweet
 
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.02
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.21
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.14