Dark Light
Нийгэм | 2020-02-18

УЛААНБААТАРТ -11 ГРАДУС ХҮЙТЭН

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:

2019 оны 12 дугаар сарын 09-ний 20 цагаа­с 12 дугаар сарын 10-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчил­сан мэдээ:

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Хүйтэрч Монгол-Алтайн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 26-31 градус, өдөртөө 15-20 градус, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 1 градус дулаанаас 4 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 3-8 градус хүйтэн байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Нутгийн баруун хэсгээр цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Дархадын хотгор, Хөвсгөлийн уулсаар 23-28 градус, цас багатай энгэр ээвэр газраар 9-14 градус, бусад нутгаар 15-20 градус, өдөртөө хүйтэрч  Дархадын хотгороор 16-21 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 8-13 градус, бусад нутгаар 3-8 градус хүйтэн байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, өдөртөө нутгийн зүүн хэсгээр секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр 17-22 градус, бусад нутгаар 12-17 градус, өдөртөө бүх нутгаар 7-12 градус хүйтэн байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө ялимгүй цас орно. Өдөртөө цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 17-19 градус, өдөртөө 7-9 градус хүйтэн байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө нутгийн зүүн хэсгээр ялимгүй цас орж, цасан шуурга шуурна. Өдөртөө цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Өмнөговийн нутгаар 8-13 градус, бусад нутгаар 13-18 градус, өдөртөө Дундговийн нутаг, Дорноговийн хойд хэсгээр 3-8 градус, бусад нутгаар 0-5 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Шөнөдөө цас, өдөртөө ялимгүй цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор  21-23 градус, бусад хэсгээр 15-17 градус, өдөртөө 10-12 градус хүйтэн байна.

2019 оны 12 дугаар сарын 11-нээс 12 дугаар сарын 15-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

12-р сарын 11-нд Хэнтийн уулархаг нутгаар, 12-нд төвийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн зарим газраар ялимгүй цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи 12-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хүйтэрч ихэнх хугацаанд Дархадын хотгор болон Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 30-35 градус, өдөртөө 17-22 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Эг-Үүр, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 22-27 градус, өдөртөө 12-17 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, цас багатай энгэр ээвэр газраар шөнөдөө 10-15 градус хүйтэн, өдөртөө 1 градус дулаанаас 4 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 17-22 градус, өдөртөө 6-11 градус хүйтэн байна. 14-нд өдөртөө ихэнх нутгаар хүйтний эрч суларна.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.02
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.21
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.14