Монголын спортын салбарын оны шилдгүүдийг тодруулах, Монголын үндэсний олимпийн хорооны Тэргүүн дээд шагнал "БӨРТЭ ЧОНО 2019"-ын эзэд 12 дугаар сарын 13-ны өдөр тодрох билээ. Олон улсын спортын уралдаан тэмцээнд эх орноо төлөөлөн амжилт үзүүлж, элэг нэгтнүүдээ баярлуулсан шилдэг тамирчид 2019 оны "Бөртэ Чоно" шагналын төлөө өрсөлдөх болно.
Шилдэг эрэгтэй тамирчин - 3, Шилдэг эмэгтэй тамирчин - 3, Шилдэг баг - 1 номинацуудад өрсөлдөж буй тамирчдыг Монголын Спортын Сэтгүүлчдийн Холбооны гишүүн спортын сэтгүүлчдийн саналаар шалгарах юм.
НЭР ДЭВШИГЧИД:
ШИЛДЭГ ЭМЭГТЭЙ ТАМИРЧИН НОМИНАЦИ
• О.Гүндэгмаа (Буудлага спорт) - Азийн АШТ-ий мөнгөн медальт, Долоо дахь олимпдоо оролцох эрхээ авсан

• М.Уранцэцэг (Жүдо) - ДАШТ-ий хүрэл медальт, Анталья Гран Пригийн мөнгө, Тбилисийн Гран Пригийн хүрэл медаль

• М.Анхцэцэг (Хүндийг өргөлт) - ДАШТ-ий хүрэл медаль, Дэлхийн цомын аварга

• Б.Болортуяа (Чөлөөт бөх) - ДАШТ-ий хүрэл медальт

- Б.Шоовдор (Чөлөөт бөх) - ДАШТ-ий хүрэл медаль

• С.Батцэцэг (Чөлөөт бөх) - ДАШТ-ий хүрэл медальт, ДАШТ-ээс алт, мөнгө, хүрэл медаль хүртсэн анхны тамирчин

- О.Есүгэн (Буудлага) - Азийн АШТ-ээс Токио 2020 Олимпийн наадамд оролцох эрхээ авсан, Азийн АШТ-ий мөнгөн медальт

• Д.Номин-Эрдэнэ (Шатар) - 19 настайдаа эрэгтэйчүүдийн их мастер цол хүртэж, ийм амжилтад хүрсэн Монголын анхны эмэгтэй шатарчин, дэлхийн 35 дахь эмэгтэй шатарчин


- Ц.Анударь (Буудлага) - Дэлхийн цомын тэмцээнд Монгол улсын рекордыг шинэчлэн тогтоож, буудлагын тамирчдаас Олимпийн наадамд оролцох анхны эрх авсан
ШИЛДЭГ ЭРЭГТЭЙ ТАМИРЧИН НОМИНАЦИ
- Ц.Цогтбаатар (Жүдо) - Азийн аварга, Парисийн Их Дуулгын мөнгөн медаль

• Д.Алтансүх (Самбо) - Дэлхийн аварга

• Д.Пүрэвдорж (Самбо) - Дэлхийн аварга

• Э.Цэндбаатар (Бокс) - ДАШТ-ий хүрэл медальт. "THAILAND OPEN" тэмцээний аварга

• Э.Даваахүү (Буудлага) - Дэлхийн цомын тэмцээнээс Олимпийн наадамд оролцох эрхээ авсан

• Д. Дэлгэрням (3х3) - Жэжүд зохиогдсон Дэлхийн Гран При тэмцээний "хамгийн үнэ цэнэтэй тоглогч"

• Л.Отгонбаатар (Жүдо) - Азийн аварга, Хөх Хотын Гран При тэмцээний хүрэл медальт

• О.Ууганбаатар (Жүдо) - Азийн аварга

ШИЛДЭГ БАГ НОМИНАЦИ
• 3х3 Сагсан бөмбөг эмэгтэй шигшээ баг - “Токио 2020” наадмын эрхээ авсан

• 3х3 Сагсан бөмбөг эрэгтэй шигшээ баг - Жэжүгийн гран при тэмцээний аварга

• Шайбтай хоккейн шигшээ баг - Азийн цомын тэмцээний аварга


АДМИН








Нийгэм








