Dark Light
Нийгэм | 2020-02-18

СОНСГОЛЫН БЭРХШЭЭЛТЭЙ ТАМИРЧИД “VALTELLINA-2019” ДИФЛИМПИЙН НААДМЫГ ЗОРИЛОО

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

Италийн Вальтеллина хотноо 2019 оны 12 дугаар сарын 12-21-ны өдрүүдэд зохион байгуулагдах өвлийн дифлимпийн XIX наадамд  эх орноо төлөөлөн шатарын 5 тамирчин, 1 дасгалжуулагч, орчуулагч нийт 8 хүний бүрэлдэхүүнтэй баг оролцохоор болжээ. Баг тамирчдыг үдэн гаргах үйл ажиллагаа болж, БТСГ-ын Төрийн захиргааны удирдлага, санхүүгийн хэлтсийн дарга Ц.Одонбаяр, Спортын бодлогын хэрэгжилтийн зохицуулалтын хэлтсийн дарга Б.Баттулга нар баг тамирчдад амжилт хүсч, төрийн далбааг гардууллаа.  

Өвлийн дифлимпийн XIX наадамд  оролцож буй Монголын багийн ахлагчаар

О.Баасан, дасгалжуулагчаар Б.Баяраа, орчуулагчаар П.Мягмарсайхан нар ажиллана. Тамирчдаар  Ж.Энхбаяр, Ц. Түмэнбаяр, А. Батсуурь, Ц.Алтансүх, Б.Түвшинжаргал нарыг туршлагатай тамирчид оролцоно.  Шатарын спорт нь дифлимпийн наадамд шинээр орж буй төрөл юм байна.

Монголын дифлимпийн хорооны Ерөнхийлөгч Ж.Энхбаяр: “Юуны өмнө биднийг үргэлж дэмжиж тусладаг, тэмцээнд оролцох зардлыг бүрэн шийдвэрлэж өгсөн БТСГ-ын нийт хамт олондоо баярлалаа. Манай баг өмнө нь олон улсын тэмцээн уралдаанд оролцож байсан туршлага их. Бэлтгэл сургуулиалтаа ч  сайн хийлээ. Сайн тамирчид явж байна. Амжилт үзүүлнэ гэдэгт итгэлтэй байна” гэсэн юм.   

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.08
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.27, 28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.21 18:00