Dark Light
Нийгэм | 2020-02-18

ШАТАХУУН ТҮГЭЭХ СТАНЦАД ХИЙСЭН ХЯНАЛТ ШАЛГАЛТААР 208 ЗӨРЧИЛ ДУТАГДЛЫГ ИЛРҮҮЛЖЭЭ

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

Онцгой байдлын ерөнхий газрын даргын тушаалаар төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын хяналтын байцаагчид “Газрын тосны бүтээгдэхүүн хадгалдаг, борлуулдаг аж ахуй нэгж байгууллагад төлөвлөгөөт болон гүйцэтгэлийн хяналт шалгалт”-ыг энэ сарын 02-15-ны өдрүүдэд зохион байгуулан ажиллаж байна.

Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа нийт 75 газрын тосны бүтээгдэхүүн борлуулдаг шатахуун түгээх станц, газрын тосны бүтээгдэхүүний агуулахад галын аюулгүй байдлын тухай хууль, холбогдох галын аюулгүйн дүрэм, норм, стандартын шаардлагыг хангуулах төлөвлөгөөт хяналт шалгалтыг хийж, шалгалтын явцад 208 зөрчлийг илрүүллээ.

Хяналт, шалгалтын явцад 45 зөрчлийг нь газар дээр нь арилгуулан, бусад зөрчлүүдийг арилгуулахаар Гал түймрийн улсын хяналтын байцаагчийн заавал биелүүлэх албан шаардлага 58, мэдэгдэл 9-ийг тус тус бичиж, тухайн байгууллагын шийдвэр гаргах эрх бүхий албан тушаалтанд хүргүүлж, хэрэгжилтэнд нь хяналт тавьж ажиллаж байна гэж Онцгой байдлын ерөнхий мэдээллээ.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.13 20:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.31 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.12
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.01-07.10
Үзвэрийн хувиарууд
Image
2025.07.10 20:00