Dark Light
Нийгэм | 2020-02-18

ШИНЭ ЗЕЛАНДАД ГАЛТ УУЛ ДЭЛБЭРЭХ ҮЕЭР ОЙР ОРЧИМД НЬ 47 ХҮН БАЙЖЭЭ

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

Энэ сарын 10-ны өглөө Шинэ Зеландын Уайт аралд галт уул гэнэт дэлбэрч таван хүн амиа алдаж, найман хүн ор сураггүй болоод байгаа тухай бид мэдээлсэн. Тэгвэл галт уул дэлбэрэх үеэр амиа алдсан зургаан хүний цогцсыг тус улсын цагдаа нар олсон байна. Тус улсын цагдаагийн газраас мэдээлснээр, амиа алдсан хүмүүсийн цогцсыг одоогоор “Wellington” харуулын хөлөг онгоцоор тээвэрлэж байгаа ажээ.

Түүнчлэн найман хүн сураггүй алга болсонд тооцогдож байсан боловч эрх баригчид тэднийг амиа алдсан гэж мэдэгдээд, цогцсыг нь хайх ажиллагаа явуулж эхэлжээ. Одоогийн байдлаар Шинэ Зеландын түлэнхийн төвд  17 хүн хэвтэн эмчлүүлж байгаагийн 13-ынх нь биеийн байдал хүнд байгаа ажээ.

Цагдаа нарын мэдээлснээр, галт уул дэлбэрэх үед ойр орчимд нь болон уг арал дээр 47 хүн байсны дунд Шинэ Зеланд, Австрали, Их Британи, АНУ, БНХАУ болон Малайын жуулчид байжээ. Галт уулын дэлбэрэлтийн улмаас найман хүн амиа алдсаны долоо нь эмнэлэгт нас барсан бөгөөд мөн 30 хүн гэмтсэн байна.

 

 

 

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.02
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.21
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.14