Dark Light
Нийгэм | 2020-02-18

КРЕМЛИЙН ТАЛБАЙД ЗАСАХ СҮЛД МОД 90 НАСТАЙ

СЭТГҮҮЛЧ | Б.УУГАНБАЯР
Image

ОХУ-ын нийслэл Москва хотын Кремлийн хэрмийн дотор талбайд засах сүлд модыг Спасскийн хаалгаар  12 сарын 15-ны өдөр нэвтрүүлжээ.

Энэ жилийн сүлд модоор 90 настай, 6 метр өргөн, 25 метр өндөр гацуурыг Москвагийн ойролцоох Бородинское ойн аж ахуйгаас сонгож, Баасан гарагт унагаж бэлдсэн байна. Нийтдээ 12 гацуур дундаас 25 метрээс өндөргүй, 120 жилээс урт наслаагүй байх шаардлагад нийцүүлэн нэгийг нь сонгосон гэнэ.

Сүлд модыг босгох, чимэглэх ажил хэдэн өдөр үргэлжилж, 25-ны өдөр нээгдэх юм байна.

1996 оноос хойш Кремлийн цогчин дуганы талбайд жил бүрийн шинэ жилээр жинхэнэ гацуурыг сүлд мод болгон засдаг уламжлал тогтжээ. Харин 2001-2005 оны хооронд цас их орж, хүйтэрсний улмаас шинэ мод засалгүй, хиймэл сүлд мод босгож байсан түүхтэй гэнэ.

 
 

 

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.08
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.27, 28
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.21 18:00