Dark Light
Нийгэм | 2020-03-16

“Хурд” хамтлагийнхан тоглолтын үеэр иргэдээс ирүүлсэн 284 сая төгрөгийг хүлээлгэн өглөө

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

 “Хурд” хамтлагийн санаачлагаар зохион байгуулагдсан “Буцааж нэхэхгүй хайр” цахим тоглолтын үеэр иргэдээс ирүүлсэн мөнгөн хандив болох 284 сая төгрөгийг өнөөдөр Улсын онцгой комисст албан ёсоор хүлээлгэн өглөө.

  Шинэ коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа болон мэргэжлийн байгууллагуудын алба хаагчдад сэтгэлийн дэм үзүүлэх зорилготой тус тоглолтын үеэр 27900 гаруй иргэн 284 сая төгрөгийн хандивыг илгээсэн юм.

 Энэ үеэр “Монголын ард түмэндээ болон хамтран ажилласан “Монгол” телевизийн хамт олонд баярлалаа” гэлээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.25
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.03-07