Dark Light
Нийгэм | 2020-03-17

Ө.Энхтүвшин: Хөдөлгөөн хязгаарлах шийдвэр гаргах шалтгаан одоогоор байхгүй

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Улсын Онцгой комиссын 12 дахь удаагийн хуралдаан өнөөдөр боллоо. 

Хуралдаанаар коронавирусийн халдвар тархахаас урьдчилан сэргийлэхээр ямар арга хэмжээг авч байгаа болон нөхцөл байдлын талаар танилцуулсан юм. Энэ үеэр Монгол Улсад шинэ коронавирусийн гурван тохиолдол шинээр бүртгэгдсэнтэй холбоотойгоор хот хоорондын орох, гарах хөдөлгөөнд хязгаарлалт тогтоох эсэхийг албаны хүмүүсээс тодруулав.

Үүнд Улсын онцгой комиссын дарга, Шадар сайд Ө.Энхтүвшин "Монголд анх коронавирусийн халдвар бүртгэгдэхэд халдварыг орон нутагт тархаахгүй байх зорилгоор хөдөлгөөний хязгаарлалтыг тогтоож байсан. Одоогоор Баян-Өлгий аймгаас бусад бүх газарт хөдөлгөөн хэвийн үргэлжилж байгаа. Хөдөлгөөн хязгаарлах шийдвэр гаргах шалтгаан одоогоор байхгүй байна.

Олон улсын нислэгийг гуравдугаар сарын 28-ныг хүртэл зогсоосон. Үүнийг цааш нь сунгах уу үгүй юу гэдгийг УОК-ын дараагийн хурлаар шийднэ" хэмээн хариуллаа.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.25
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.03-07