Dark Light
Нийгэм | 2020-03-18

Ё.Баатарбилэг: Монгол-Японы сургалтын эмнэлгийг хувьчлахгүй

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг мэдээлэл хийлээ.

Тэрээр "АШУҮИС-ийн дэргэдэх Монгол, Японы эмнэлгийн асуудлыг өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар ярилаа. Сүүлийн өдрүүдэд энэ эмнэлгийг хувьчлах гэж байна гэсэн буруу мэдээлэл их цацагдлаа. Өнөөдрөөс манай яамны харьяанд шилжиж ирж байгаа учраас ажлын хэсэг гаргана. Эмнэлгийн үйл ажиллагаа хэвийн үргэлжилнэ. Зарим нэг тоног төхөөрөмж дутагдалтай байгааг Сангийн яам шийдвэрлэнэ. Цаашдаа асуудал гарахгүй" гэсэн юм.

Өнөөдрийн байдлаар тус эмнэлгийн дүрс оношилгоо, дуран, амбулатори, уламжлалт анагаах ухааны лабораториуд  ажиллаж байгаа.

Хүчин чадлаар нь ашиглах 14 тэрбумын асуудлыг Дэлхийн банк шийдсэн байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.25
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.03-07