Dark Light
Нийгэм | 2020-03-19

ОХУ-аас орж ирсэн хээрийн түймрийг 81 хүн ажиллаж унтраажээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Дорнод аймгийн Баян-Уул сумын сумын төвөөс хойд зүгт 60 км зайд орших Өвөр-Эрээн багийн “Наянгаа” гэх газар хээрийн түймэр гарчээ.

Монгол Улсын хилийн 834-835 дугаар тэмдэгтийн чиглэлээр ОХУ-с хээрийн түймэр орж ирсэн тухай дуудлагыг гуравдугаар сарын 18-ны өдрийн 11:35 цагт хүлээн авсан байна.

Тус аймгийн Онцгой байдлын газрын 12 алба хаагч, 1 автомашин, Хилийн 0275 дугаар ангийн 5 алба хаагч, 1 автомашин, мөн 0287 дугаар ангийн 20 алба хаагч, 2 автомашин, Баян-Уул сумын 36 иргэн, 5 автомашин, Цагаан-Овоо сумын 8 иргэн, 1 автомашин, нийт 81 хүн, 10 автомашинтай ажиллаж 17:30 цагт унтраасан байна.

Уг гал түймэрт 3290 га талбай шатсан  талаар Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07, 08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08 15:00