Dark Light
Нийгэм | 2020-03-19

Найман удаагийн шинжилгээгээр вирус илрээгүй хүү нас барсан нь эргэлзээ төрүүлжээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Өмнөд Солонгосын 17 настай хүүгийн  найман удаагийн коронавирусийн шинжилгээний хариу сөрөг гарсан  ч тэрбээр уушгины хатгалгаагаар нас баржээ.

Энэ явдал эрдэмтдийг мухардалд оруулаад байна.  Учир нь түүнээс коронавирусийн халдвар илрээгүй ч ДНХ-ийн зарим шинжилгээгээр коронавирус илэрсэн байна. 

Хүү Өмнөд Солонгосын Дэгү хотын оршин суугч бөгөөд найман удаа коронавирусийн шинжилгээ өгөхөд сөрөг гарчээ.

Тус улсын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвийн захирал Жюн Юн Кён “Шинжилгээний хариу бүгд сөрөг гарсан ч ДНХ-ийн зарим шинжилгээгээр коронавирус илэрсэн. Тиймээс бид үүнийг тодорхойгүй тохиолдол” гэж нэрлэсэн гэжээ. 

Сорьцыг хадгалсан бөгөөд дахин баталгаажуулах шинжилгээ хийж байгаа аж. Хэрвээ биеэс нь коронавирус илэрвэл хүү Өмнөд Солонгост уг халдварын улмаас нас барсан анхны өсвөр насны хүүхэд болох юм байна. 

Өвчтөн Дэгү хотын ахлах сургуулийн сурагч юм байна. Гуравдугаар сарын 10-ны орой түүний толгой өвдөж, халуурч эхэлсэн байна. Хоёр хоногийн дараа тэрбээр Жёнсан Жүнган эмнэлэгт очиж вирусийн шинжилгээ өгөхөд хариу нь сөрөг гарчээ. Дараагийн өдөр нь тэрбээр рентгенд харуулахад уушгины хүнд үрэвсэлтэй байна гэсэн онош тавьж, Юннам их сургуулийн эмнэлэг рүү шилжүүлсэн байна.

Өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт түүний бие хурдан муудаж эхэлжээ Уушгийг нь хүчил төрөгчөөр хангах аппарат залгасан ч биеийн байдал нь дээрдээгүй ажээ. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.25
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.03-07