Dark Light
Нийгэм | 2020-03-20

“Хөвсгөл мах маркет” ХХК 1 тонн адууны мах хандивлалаа

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

“Хөвсгөл мах маркет” ХХК-наас Шинэ корановирусийн халдварт өвчний онцгой нөхцөлд ажиллаж байгаа төрийн албан хаагчдын хэрэгцээнд нэг тонн үйлдвэрийн аргаар бэлтгэсэн адууны махыг хандивлаж байна.  

Өчигдөр /2020.03.19/ ХХААХҮ-ийн сайд, Улсын онцгой комиссын гишүүн  Ч.Улаантай  “Хөвсгөл мах маркет” ХХК-ны захирал Э.Цогбаяр уулзаж,  нийгмийн хариуцлагын хүрээнд  нэг тонн адууны махыг хандивлаж буйгаа илэрхийлсэн юм.

ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан “Эрсдэлтэй нөхцөл үүссэн энэ үед танай хамт олон санаачилга гаргасанд талархаж байна.  /2020.03.20/ Улсын онцгой комиссын хуралтай. Энэ хуралд албан ёсоор танилцуулж, уламжлана” гэв.

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.07.16