Dark Light
Нийгэм | 2020-03-20

БНХАУ-аас Монгол улсад суугаа ЭСЯ, Хятадын харьяат нар мөнгөн хандив өглөө

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

      Шинэ коронавирусийн эсрэг МУ-ын Засгийн газар, ард түмний хийж буй ажлыг дэмжиж, БНХАУ-аас МУ-д суугаа ЭСЯ, Монгол улс дахь Хятадын Цагаач Иргэдийн Нийгэмлэг болон Монгол улс дахь 82 өрх цагаач иргэдээс МУ-ын Улаан Загалмай Нийгэмлэгт хандив өргөх арга хэмжээ 3-р сарын 19-нд Монгол улсын ГХЯ-нд болж, Хятадын талаас БНХАУ-аас МУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Цай Вэньрүй, Элчин зөвлөх Ян Чиндүн, Улс төрийн зөвлөх Ли Яньжюнь зэрэг дипломат албаны хүмүүс, Монголын талаас МУ-ын Гадаад хэргийн сайд Д.Цогтбаатар, МУ-ын Улаан Загалмай Нийгэмлэгийн Ерөний нарийн бичгийн дарга Н.Болормаа нар оролцжээ.

    Хятадын төр засаг, ард түмний зүгээс шинэ коронавирусийн эсрэг МУ-ын төр засаг, ард түмний хийж буй ажилд дэмжлэг туслалцаа үзүүлж байгаад МУ-ын Гадаад хэргийн сайд Д.Цогтбаатар юуны өмнө МУ-ын Засгийн газрын нэрийн өмнөөс талархал илэрхийлсэн байна.

   Элчин сайд Цай Вэньрүй: “Хятад улсад шинэ коронавирус дэгдсэний дараа, МУ-ын төр засаг, ард түмэн биднийг ойлгон дэмжиж, сэтгэлийн дэм, мөнгө төгрөгийн дэмжлэг туслалцаа үзүүлсэн, үүнд Хятадын төр засаг, ард түмэн маш их талархаж, энэ ачийг хэзээ ч мартахгүй. Монгол ардын зүйр цэцэн үгэнд “Айл хүний амь нэг, саахалт хүний санаа нэг” гэдэг, энэ өвчинтэй тэмцэхэд дэлхий нийтээр сэтгэл санаа нэгтэйгээр хамтран ажиллах шаардлагатай юм. Мөн энэ өвчинтэй тэмцэх хүрээнд цаашид хамтран ажиллах, мөн МУ-ын төр засаг, ард түмний ачийг хариулах гэсэн үүднээс манай ЭСЯ болон дипломат ажилтнуудын зүгээс боломжийнхоо хэрээр сэтгэлийн хандив өргөж байна гэлээ.

Элчин сайд Цай Вэньрүй ЭСЯ болон Хятадын дипломат ажилтнуудын хандивласан 103.34 сая төгрөгийг МУ-ын Гадаад хэргийн сайд Д.Цогбаатарт, МУ дахь Хятадын Цагаач Иргэдийн Нийгэмлэгийн тэргүүн Бай Шуанжань тус нийгэмлэг болон 82 өрх цагаач иргэдийн хандивласан 8,000,000 төгрөг, 15,390,000 төгрөгийг МУ-ын Улаан Загалмай Нийгэмлэгийн Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Болормаад тус тус гардуулан өгсөн байна.

Үүнээс гадна, 3-р сарын 5-нд Элчин сайд Цай Вэньрүй хувиасаа МУ-ын Улаан Загалмай Нийгэмлэгт 1000 ам.доллар хандивлажээ.

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.25
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.03-07