Dark Light
Нийгэм | 2020-03-20

Б.Энх-Амгалан: Дарханы зам дээр ажиллах 105 хятад иргэнийг ням гарагт чартер нислэгээр авчирна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Энэ ням гарагт Улаанбаатар-Дархан чиглэлийн замын бүтээн байгуулалтад ажиллах БНХАУ-ын 105 иргэнийг чартер нислэгээр авчирна гэдгийг Зам тээврийн сайд Б.Энх-Амгалан мэдээллээ.

Эдгээр иргэдийг онгоцноос буумагц, Төв аймагт тусгаарлан 14 хоногийн дараа шинжилгээний хариуг үндэслэн ажилд гаргах юм байна.

Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан “Улаанбаатар-Дархан чиглэлийн замын асуудлыг Засгийн газарт танилцуулсан. Энэ жил гаднаас 6000 гаруй хүн ажиллахаар ирэхээр байгаа бөгөөд онцгой шаардлагагүй гэж үзсэн. Харин онцгой шаардлагатай, хугацаатай, гэрээтэй ажлууд дээр гаднаас ажиллах хүч авахаар болж байна. Ялангуяа Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын бүтээн байгуулалтын ажилд бүтэн сайн өдөр чартераар татаж авна. БНХАУ-д байхдаа шинэ коронавирусийн шинжилгээгээ өгч, визээ авна. Монголд ирээд хөдөлмөрлөх эрхээ авна. Онгоцноос буумагц тусгай машинаар хамгаалалтад авч Төв аймагт тусгаарлана. 14 хоногийн хугацаанд бүх бичиг баримтыг нь бүрдүүлж, шинжилгээний хариуг маш сайн харж байж ажилд нь оруулна гэж тооцож байна” гэлээ.

Улаанбаатар-Дархан чиглэлийн замын туслан гүйцэтгэгч компаниуд ажилдаа орсон гэдгийг тэрбээр нэмж хэлэв.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.25
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.03-07