Dark Light
Нийгэм | 2020-03-20

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарч, цас эрчимтэй хайлах тул болзошгүй шар усны үерийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

2020 оны 03  дугаар сарын 20-ны 20 цагаа­с 2020 оны 03 дугаар сарын 21-ний 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчил­сан мэдээ:

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Увс нуурын хотгор болон Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 19-24 градус, өдөртөө 0-5 градус хүйтэн, Алтайн өвөр говиор шөнөдөө 3 градус дулаанаас 2 градус хүйтэн, өдөртөө 12-17 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 6-11 градус хүйтэн, өдөртөө 8-13 градус дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Шөнөдөө Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 15-20 градус, Хангайн нурууны өвөр бэлээр 2-7 градус, бусад нутгаар 7-12 градус хүйтэн, өдөртөө Хөвсгөлийн уулархаг нутаг, Эг, Үүр, Тэрэлж голын хөндийгөөр 0-5 градус, Хангайн нурууны өвөр бэл болон Орхон-Сэлэнгийн сав газар, Хараа, Ерөө голын хөндийгөөр 9-14 градус, бусад нутгаар 4-9 градус дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө Дарьгангын тал нутгаар ялимгүй хур тунадас орно. Өдөртөө хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Дарьгангын тал нутгаар 2-7 градус, бусад нутгаар 7-12 градус хүйтэн, өдөртөө Халх голын сав газраар 3 градус хүйтнээс 2 градус дулаан, бусад нутгаар 3-8 градус дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Шөнөдөө 7-9 градус хүйтэн, өдөртөө 6-8 градус дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө нутгийн зүүн өмнөд хэсгээр ялимгүй хур тунадас орно, өдөртөө хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дундговийн нутгаар шөнөдөө 5-10 градус, бусад нутгаар 0-5 градус хүйтэн, өдөртөө Өмнөговийн нутгаар 10-15 градус, бусад нутгаар 7-12 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 11-13 градус, бусад хэсгээр 7-9 градус хүйтэн, өдөртөө 5-7 градус дулаан байна.

2020 оны 03 дугаар сарын 22-ноос 03 дугаар сарын 26-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

22-нд Алтайн өвөр говиор, 23-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 24-нд баруун болон  төвийн аймгуудын ихэнх нутаг, 25-нд зарим газраар хур тунадас орно. Салхи 23-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар, 24, 25-нд ихэнх нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Увс нуур болон Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 12-17 градус хүйтэн, өдөртөө 4 градус дулаанаас 1 градус хүйтэн, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 7-12 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө хэсгээр 1-6 градус, өдөртөө 15-20 градус дулаан, бусад нутгаар 3-8 градус хүйтэн, өдөртөө 10-15 градус дулаан байна. 24-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 25-нд ихэнх нутгаар хүйтэрнэ. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.05
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.30 20:00