Dark Light
Нийгэм | 2020-03-21

ШУУРХАЙ: Коронавирусийн тохиолдол 4 - өөр нэмэгдлээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү ЭМЯ-ний ээлжит хэвлэлийн хуралд оролцож, COVID-19 халдварын дөрвөн шинэ тохиолдол шинжилгээгээр батлагдсаныг мэдээллээ.

Тэрбээр : Гуравдугаар сарын 16-нд Берлин-Москва-Улаанбаатарын онгоцоор ирсэн 156 иргэнд шинжилгээ хийсэн. Үүнээс дөрвөн тохиолдолд коронавирус илэрлээ. Ингээд Монгол Улс коронавирусийн 10 батлагдсан тохиолдолтой боллоо.  Шинээр бүртгэгдсэн 4 хүний 2 нь эрэгтэй, хоёр нь эмэгтэй. Бусад шинжилгээ, тандалт судалгаа үргэлжилж байна. Франц иргэний хавьтал болсон 58 иргэний давтан шинжилгээний хариу сөрөг гарсан. Хэнтий аймагт тусгаарлагдсан нэг иргэнд вирус илрээгүй. 3-р сарын 20-нд нэг иргэнийг ХӨСҮТ-д тусгаарлалаа, шинжилгээ хийж байна гэлээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10