Dark Light
Нийгэм | 2020-03-22

Засгийн газар ээлжит бусаар хуралдаж, Хятад ажилчдын асуудлыг хэлэлцэж байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Засгийн газрын ээлжит бус хуралдаан өнөөдөр 10 цагаас товлогдсон байна.

Хуралдаанаар тусгай үүргийн онгоцоор ирсэн иргэдийн тусгаарлалтын асуудлаар цаашид авах арга хэмжээ, Дарханы замыг барихаар ирэх хятад ажилчдын асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ.

Дарханы замыг барихаар ирэх хятад ажилчдыг авчрах асуудал дээр Эрүүл мэндийн яам эсрэг байр суурьтай байгаа юм.

Дарханы замын төсөлд ажиллах компаниудыг Азийн Хөгжлийн Банк шалгаруулсан бөгөөд асуудлыг хэрхэн шийдэхээ өнөөдөр ярилцах юм байна. Хятадаас ирэх ажилчдын хувьд монголчуудын төдийлөн хийж чаддаггүй гүүр барих зэрэг ажлуудад оролцохоор ирэх инженер, техникийн мэргэжлийн хүмүүс байх ажээ.  


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.25
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.03-07