Dark Light
Нийгэм | 2020-03-22

“Сөүл” группийн хамт олон 1000 ширхэг оношлуур хандивлана

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

 

 “Сөүл” группийн хамт олон нийгмийн хариуцлагынхаа хүрээнд энэхүү 2019-n "Cov Assay" гэх оношлуураас 1000 ширхгийг БНСУ-ын "Seegene" компанид захиалгаар хийлгэн Засгийн газартаа хандивлахаар болжээ. Уг оношлуур нь коронавирусийг богино хугацаанд 99.9 хувийн нарийвчлалаар тестлэн оношилдог аж.

      Үйлдвэрлэгчийн зүгээс Монголын талын захиалгыг тусгай дараалалгүйгээр нэн даруй нийлүүлнэ гэдгээ мэдэгдээд байгаа бөгөөд уг оношлуурыг ХӨСҮТ-ийн лабораторид шууд ашиглах боломжтой юм байна.

    БНСУ-аас ойрын хугацаанд дээрх 1,000 ширхэг оношлуурыг Монгол руу яаралтай тээвэрлэн авчрах бололцоог бүрдүүлж, холбогдох байгууллагуудад чиглэл өгч, туслалцаа үзүүлнэ үү хэмээн Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга Ө.Энхтүвшинд “Сөүл” ХХК-иас бичгээр ханджээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.25
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.03-07