Dark Light
Нийгэм | 2020-03-22

Реал Мадрид багийн ерөнхийлөгч асан коронавирусийн халдварын улмаас нас баржээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

 

       Испанийн Реал Мадрид багийн ерөнхийлөгч асан Лорензо Санз өчигдөр буюу бямба гарагт коронавирусийн халдварын улмаас 76 насандаа таалал төгсчээ. 

Лорензо Санз нь 1995-2000 онуудын хооронд Реал Мадрид багийн ерөнхийлөгчийн албан тушаалыг хашиж, түүний удирдлага дор Реал Мадрид УЕФА Аваргуудын лигт хоёр удаа түрүүлсэн билээ. Мөн түүний үед Реал Мадрид баг Роберто Карлос, Кларенс Сийдорф, Давор Сукер нарыг эгнээндээ нэгтгэж 33 дах удаа Испанийн Ла лигт түрүүлж байжээ.

       Гэвч тэрбээр 2000 онд Реал Мадрид багийн ерөнхийлөгчийн сонгуульд одоогийн ерөнхийлөгч Флорентино Перезт ялагдаж албан тушаалаасаа бууж байсан юм. Түүний хүү Лорензо Санз Дюран Реал Мадрид багийн төлөө 1996-1999 онуудын хооронд тоглож, тамирчны замналынхаа сүүлийн долоон жилийг Испанийн Малага багт өнгөрүүлсэн байна


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.25
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.03-07