Dark Light
Нийгэм | 2020-03-23

Өнөөдөр МАН-ын бага хурал онлайнаар явагдана

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

 

Эрх баригч МАН өнөөдөр буюу 2020 оны 03-р сарын 23-ний өдөр намынхаа Бага хурлыг онлайнаар явуулах гэж байна. Хуралдаанаар 2020 оны сонгуулийн мөрийн хөтөлбөрөө батлах болон цаг үеийн асуудлыг хэлэлцэхээр товложээ.Дэлхий даяар тархаад буй цар тахал Covid-19 буюу коронавирусийн халдвар Монгол Улсад 10 тохиолдол бүртгэгдэж, Улсын онцгой комисс өндөржүүлсэн бэлэн байдлын хугацааг дөрөвдүгээр сарын 30-н хүртэл сунгасан.

Үүнтэй холбоотойгоор олон хүнийг нэг дор цуглуулахгүй байх, олон нийтийн арга хэмжээ зохион байгуулахыг хориглосон. Гэтэл УИХ-ын сонгуулийн тухай хуулиар намууд гуравдугаар сарын 25-ны дотор Үндэсний аудитын газар мөрийн хөтөлбөрөө хүргүүлэх хуультай.

Тиймээс намууд онлайнаар хуралдаж, мөрийн хөтөлбөрөө батлуулж байгаа бөгөөд АН өнгөрсөн бямба гаригт намын мөрийн хөтөлбөрөө батлах Үндэсний бодлогын хороо /ҮБХ/-ны хурлаа онлайнаар хийсэн.

МАН-ын хувьд энэ удаагийн Бага хурлаа хийхдээ 369 төлөөлөгчөө Тусгаар тогтнолын ордонд цуглуулж, нэг өрөөнд 7 хүн байрлуулах журмаар онлайн хурлаа хийхээр товложээ. 

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07, 08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08 15:00