Dark Light
Нийгэм | 2020-03-23

Угаар мэдрэгчийг хуваарилж эхэллээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Засгийн газрын 62-р тогтоолын хүрээнд эхний ээлжинд гэр хорооллын 70 мянган өрхөд угаарын хий мэдрэгч суурилуулсан бол дараагийн ээлжийн 65 мянган ширхэгийг өнөөдрөөс тарааж эхэллээ.

Манай улс угаар мэдрэгчийг БНХАУ-аас авч нийлүүлж байсан. Тус улсад "COVID-19"-ийн халдвар тархаж, үйлдвэрийн үйл ажиллагаа түр хугацаанд зогссоноор угаар мэдрэгчийн нийлүүлэлт тасраад байсан юм. Хэд хоногийн өмнөөс эхлэн үйлдвэр хэвийн ажиллаж нийлүүлснээр өнөөдөр Улаанбаатар хотод дараагийн ээлжийн 65 мянган ширхэг угаар мэдрэгчийг НОБГ, нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газар хүлээн авч айл өрхөд хүргэж байна.

Угаар мэдрэгч нь үйлдвэрээсээ битүүмжлэгдэн гарч, Монгол Улсын хил дээр дахин ариутгал халдваргүйжүүлэлт хийн нэвтрүүлсний дараа НОБГ мөн хүлээн авахдаа ариутган халдваргүйжүүлж байна. Угаарын хий мэдрэгчийг тарааж суурилуулахдаа заавар зөвлөгөөг хүргэж байгаа юм.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.25
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.02.03-07